Зургийн Цомог


Хотын төвд байрлал сайтай газар Интернет Кафе ажиллуулах зөвшөөрөлтэй байр түрээслэж авъя. Холбогдох утас: 9622 6005
Бичлэгийн тоо : 109 | Дэлгэцэнд : 1-10

Зургаан сарын Нэгэн [19 фото]

2010-06-03 09:27

 

        Жил бүрийн 6 сарын 1 - нд бид "Эх үрсийн баяр" - ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд нилээд халуун дээр маш их хүн хөлтэй болж өнгөрлөө. Хүүхэд багачуудын маань тоглож наадах, үзэж харах юм тийм ч сайн хангалттай биш санагдсан. Хэдэн тоглоомууд дээр нь уртаас урт дараалал үүсч, үүнээс болж халуун наранд хүүхдүүд наршиж байгаа харагдсан. Хамгийн гол нь өнөөх хог гэдэг асуудал маш хүндрэлтэй байлаа. Хогын сав ховор байсан учраас хүмүүс хогоо ил задгай хаяж байгаа харагдсан. Энэ тал дээр олон хүн цугларахыг мэдсээр байж зохион байгуулагчид хогын савны асуудлыг муу шийдсэн. Мөн дээрээс нь замын ачаалал нилээд ихтэй байлаа. Түгжрээд халуун наранд халсан машин дотроо байгаа хүмүүс ч нилээд бухимдалтай байсан нь мэдээж байх. Ямартаа ч бяцхан үрсээ баярлуулахаар нэг өдөр ч гэсэн гэр бүлээрээ хамтдаа инээж, хөөрч, зугаалж байгаа Монголчуудаа харахад үнэхээр сайхан байлаа. Ингээд Сүх жанжины талбай дээрээс бидний бэлтгэсэн хэсэгхэн фото мэдээг үзэж сонирхоно уу.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (156) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Зарааны зулзагнууд [18 фото]

2010-05-12 09:41

 

Та зарааны зулзагыг урьд нь харж байсан уу ? Харж байсан бол дараах мэдээ танд нээх сонин санагдахгүй байх. Харин хараагүй бол үнэхээр хачирхалтай санагднаа гэж би бодож байна. Өргөс мэт үстэй зараа яаж төрдөг байнаа гэсэн бодол миний толгойд бууж байна. Гэхдээ дараах зурагнуудыг хараад байсан чинь дөнгөж төрсөн зарааны үс нь өргөс шиг хатуу биш зөөлөн байдаг бололтой дог оо. Юутай ч та сонирхоод үзээрэй. Хачин янзын улаан эгдүүтэй гэмээр төрдөг юм байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (176) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Байгалийн гэмээр өвөрмөц содон байшингууд [26 фото]

2010-05-02 18:08

 

Ургамал ногоогоор бүрхэгдсэн байгалийн гэмээр өвөрмөц содон басхүү сайхан харагдах байшингуудын фото зургуудаас таны тунгалаг мэлмийд толилуулж байна. Уг өвөрмөц байшингуудыг амьдарч буй хүмүүс нь ингэж чимгэлсэн үү аль эсвэл байгаль дэлхий ингэж чимгэлсэн үү гэдгийг таахад бэрх байна шүү. Ямартаа ч энгийн нэг тоосгон, шавран ханатай байшин байснаас иймэрхүү өнгө үзэмжтэй байшин байх нь илүү сайхан санагдаж байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (69) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Ламборжини завь [Mauro Lecchi] [7 фото]

2010-05-02 17:35

 

Энэхүү завийн загварыг ламборжини машинаас загвар зохион бүтээгч Mauro Lecchi гаргажээ. Уртаараа 15м, өргөн 4м, өндөр нь 3,8м бөгөөд 3 янзын мотортой гэнэ. Ингээд энэхүү тасархай гэмээр завины гэрэл зургуудаас танд  толилуулж байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (44) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хэн нь хэнтэйгээ адилхан бэ ? [125 фото]

2010-04-30 12:31

 

Олны танил хүмүүс болон кино, хүүхэлдэйны дүрүүдтэй ижил төст төрхтэй хүмүүсийг харуулсан хөгжилтэй гэмээр зурагнуудаас сонирхуулж байна. Зарим нь ч үнэхээр адилхан юмаа.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (126) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хамгийн үнэтэй гар утаснууд [10 фото]

2010-04-29 15:50

http://macorekx.com/index/wp-content/uploads/2009/11/iphone-3gs-supreme.jpg

 

1.    Goldstriker iPhone – 3.2 сая доллар
Дизайнер Stuart Hughes н бүтээсэн тансаг хэрэглээний энэхүү утас дэлхийн хамгийн үнэтэй утас болжээ. Утас нь 271 гр жинтэй, 22 каратын алтаар бүрж, 200 гаруй алмаз эрдэнээр чимэглэсэн гэнэ. Ар талдаа Apple н логотой, харин үндсэн товчлуур нь 7.1 каратын том алмаз эрдэнэ юм байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (151) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Оличийн Хет-трик Лионыг талбайд нь бут ниргэлээ [17 фото]

2010-04-29 08:55

 

 

Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн тэмцээний хагас шигшээ шатны хариу тоглолтуудын эхнийх нь явагдлаа. Ивица Оличийн оруулсан гурван гоол Байерныг энэ тоглолтонд Лионоос үнэхээр илүү байсныг хангалттай харуулж Германы баг түүхэндээ найм дахь удаагаа энэхүү нэр хүндтэй тэмцээний шигшээ шатанд шалгарлаа. Эхний тоглолтонд Роббены оруулсан гоолын ачаар угаасаа давуу байдалтайгаар Францад зочилсон Байернчүүд энэ өдөр ч айлын талбай дээр тэрхүү байдлаа алдсангүй. Ингээд уг тоглолтын эгзэгтэй агшинуудаас танд сонирхуулж байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (23) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Украины парламентчидын зодоон [9 фото]

2010-04-29 08:42

 

Украины парламент буюу Радагийн гишүүд халуун цустай гэдгээрээ алдартай. Өмнө нь ч нударга зөрүүлээд амжсан тэд энэ удаа ОХУ-тай байгалийн хий болон усан цэргийн флотын талаар хийх гэрээнээс үүдэн талцан зодолдож бие биерүүгээ өндөг нүүлгээд авлаа. Энэ сарын 27-ны өдөр Украины Дээд Радагийн хурлын дэгэнд Севастополь дахь Хар тэнгисийн флотыг түрээслэх хугацааг сунгах талаар санал хураах асуудал орсон байна. Гэтэл тус улсын сөрөг хүчнийхэн энэ асуудлыг эсэргүүцэж парламентын хуралдааныг ширүүхэн эхэлсэн байна. Улмаар хэн нэгэн нь хуралдааны танхимд утаа гаргагч тавьсан байна. Гэсэн хэдий хурлын дарга хурлыг нээж асуудлыг танилцуулан санал хурааж эхэлжээ. Улмаар сөрөг хүчнийхэн хурлын дарга руу өндөг шидэж эхэлсэн байна. Түүнийг хамгаалагчид нь шүхрээр хамгаалж нүүр гарын алчуураар нүүрийг нь арчснаар санал хураалт үргэлжилж олонхийн саналаар байгалийн хий болон флотын асуудлууд шийдэгджээ. Дээд Радагийн дотор ийм ширүүхэн байсан бол гадаа нь ч дутахааргүй хөгжилтэй байсан гэнэ. Сөрөг хүчнийхнийг дэмжигчид Радагийн өмнө жагсаж “Янукович” эх орноо худалдлаа” гэх зэргээр дуулж бүжиглэн үймэлджээ.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (125) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Алдарт Ferrari багийн музейн гэрэл зургуудаас... [70 фото]

2010-04-29 08:32

 

Формула 1 - ийн алдарт нисгэгч Михайл Шумахерийг бараг хүн болгон мэдэх бизээ. Уг алдарт нисгэгч Феррари багт харъяалагддаг. Энэхүү алдарт багийн музейгээс авсан гэрэл зургуудаас танд толилуулж байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (62) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Элдэв зураг № 10 [183 фото]

2010-04-27 18:32

 

Хорвоогийн сонин хачин агшиныг танд хүргэдэг элдэв зураг цувралынхаа нэгэн шинэ дугаарыг толилуулж байна. Энэ удаад нилээд хэдэн онцлох содон зурагнууд багтсан байгаа. Ингээд зугаатай байна гэж найдаж байна.

Нийтэлсэн : Administrator | Уншсан (38) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 >  Last ›