
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн 16-ийн 3 дахь тоглолт хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн шигшээ баг болон Германы хүчирхэг багуудын тоглолт Өмнөд Африкын Блумфонтейн хотын Фри Стейт цэнгэлдэхэд болж өнгөрлөө. Тоглолт эхлэнгүүт Английн шигшээ 2 ч удаагийн аюултай довтолгоог хийгээд амжсан ч төдийлөн үр дүнтэй байсангүй. Харин эсэргээрээ Германчуудын довтолгоо арай илүү чанартай байлаа. Тоглолтын 20 дахь минутанд Мирослав Клозе Английн хамгаалагч Апсоны алдааг ашиглан хаалгачын зүүн талруу унаж цохин гоол оруулснаар Германчууд тэргүүлж эхэлсан. Энэ нь түүний дэлхийн аваргад оруулж буй 12 дахь гоол нь. Энэ үеэс Германчуудын довтолгоо улам эрчимтэй үргэлжилж тоглолтын 33 дахь минутанд Лукас Подольски тооны харьцааг 2-0 болгон шөвгийн 8-д шалгарах боломжоо ойртуулсан. Өөрийн хаалганд гоол алдсан “гурван арслан”-гууд гоол оруулах олон боломжуудыг хайсны эцэст багийн ахлагч Жеррардын баруун жигүүрээс дамжуулсан дамжуулалтыг Вэстхэм Юнайтедэд хүчин зүтгэдэг хамгаалагч Мэттью Апсон мөргөж гоол оруулснаар Английн шигшээ багт хонгилын үзүүрт гэрэл асаасан гэж болно. Энэ мөчөөс хэдхэн минутын дараа Челсигийн шилдэг хамгаалагч Фрэнк Лампардын хүчтэй цохилт хаалганы хөндлөвч онон гоол орсон ч Урагвайн хажуугийн шүүгч гоол ороогүй гэж үзэн тооны харьцааг тэнцүүлэх Англичуудын ээлжид нэгэн боломжийг булж орхисон. Тоглолтын хоёрдугаар үед Англичууд урагшаа довтолгоонд илүү анхааран, гоолын боломжуудыг хайсан тоглолтыг үзүүлсэн ч Германчууд тэдний алдааг ашиглан сөрөг довтолгоогоор 67 дахь минутанд Байерн Мюнхены довтлогч Томас Мюллер тооны харьцааг 3-1 болгосон. Энэ гоолоос ердөө 3-хан минутын дараа Англичуудын довтолгооны дундаас бөмбөгөө алдаж Германчуудын хурдан сөрөг довтолгоогоор Мюллер дахин гоол оруулснаар Германчууд шөвгийн 8-д шалгарах нь тодорхой болсон. Ийнхүү Уругвайн шүүгч шүглээ үлээж дэлхийн 3 удаагийн аварга Германы шигшээ баг 1 удаагийн аварга Английн шигшээ багийг 4:1 - ийн харьцаагаар бут ниргэлээ. Ингээд дараах бичлэгээс тоглолтын гоолуудыг үзээрэй.

Н.Энхмэнд залуугын бүтээсэн "Монгол хүний үнэ цэнэ" хэмээх анимэйшн бүтээлийг шууд үзэхээр толилуулж байна. Энэхүү анимэйшн нь нилээд гүн гүнзгий утга санааг харуулж чадсан бүтээл болжээ гэж хэлмээр байна. Үнэхээр монгол хүний үнэ цэнэ ийм болсон гэж үү ?
Найруулагч Patrick Boyvin хэмээх залуу Michael Jackson, Mr. Bean - ны эсрэг нэртэй хөгжилтэй animation - г бүтээсэн байна. Ингээд энэхүү хөгжилтэй animation - г та бүхэндээ HD чанартайгаар буюу өндөр нягтралтайгаар шууд үзэхээр толилуулж байна.

YouTube сайтыг мэдэхгүй интэрнет хэрэглэгч гэж бараг байхгүй бизээ. Тэгвэл энэхүү сайтын хамгийн их хүн үзэж сонирхож байгаа Топ 5 видеогийн нэгдүгээрт байгаа бичлэгийг шууд үзэхээр толилуулж байна. Яагаад сонирхолтой гэвэл энэ залуу бүжиглэнэ. Гэхдээ хичнээн аян дээр яаж бүжиглэхийг нь та сонирхоод үзээрэй. Одоогийн байдлаар уг бичлэгийг 139,676,261 удаа үзэж сонирхоод байгаа юм байна.

Та бүхэндээ Jeff Dunham хэмээх авъяаслаг залуугийн "Achmed the Dead Terrorist " буюу "Үхсэн террорист Ахмед" хэмээх алдарт номерийг нь шууд үзэхээр толилуулж байна. Инээмээр байгаал бол уг бичлэгийг заавал үзээрэй. Нэмээд хэлэхэд энэхүү бичлэг нь Youtube сайтын хамгийн их хүн үзсэн видеонуудын хоёрдугаарт байдаг юм байна.

Дижитал арт сонирхогчиддоо зориулаад энэ төрөлдөө шилдэг нь гэж хэлж болох Nico Di Mattia хэмээх залуугийн бүтээлүүдээс цувралаар толилуулж байна. Дижитал арт гэж юу юм болоо гэж бодож байгаа бол энэ нь бид бүхний сайн мэдэх Microsoft Paint програм дээр зураг зурахыг хэлж байгаа юм шүү. Гэхдээ mouse - аараа бус өөр тусгай зурдаг техник ашиглаж зурдаг. Дээрх зургийг энэхүү дижитал арт - аар зурсан. Хэрхэн яаж зурсаныг та дараах бичлэгээс сонирхоорой.

Та бүхэндээ өнгөрсөн ч гэсэн Гэгээн Валентины мэндийг хүргээд маш гоё романтик хайрын тухай өгүүлэх богино хэмжээний киног бичлэгийн өндөр түвшинд шууд үзэхээр толилуулж байна. Миний хувьд уг бүтээл үнэхээр гоё, бас сайхан мэдрэмж төрүүллээ. Ингээд таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна, тухлан сууж үзээрэй.

За тэгэхээр та бүхэнтэйгээ бид манай тамирчин Найдангын Түвшинбаяр маань Бээжингийн олимпоос анхны алтан медаль авсны дараах тэр нэгэн баярт мөчийг хамтдаа дурсая гэж бодоод дараах бичлэгийг хүргэж байна. Тухайн үед ажлаа тараад явж байхад нийслэлийн замаар ард иргэд маань машинаасаа унах нь холгүй давхилдаж, баярлаж байсан билээ. Тэгэхэд ч үнэхээр сэтгэл санаа догдлохгүй байхны аргагүй мэдрэмж төрж байсан шүү. Харин тухайн үед сэтгэлийн хөөрөлдөө хэлсэн үү үгүй юу олон олон компаниуд нилээд их хэмжээний шагналуудыг амлаж байсан ч амлалтандаа хүрч шагналаа өгч чадаагүй нь харамсалтай.

Та бүхэндээ яг одоо дэлхийд шуугиан тарьж байгаа нэгэн жаал хүүгийн сонирхолтой бичлэгийг шууд үзэхээр хүргэж байна. Уг жаал дуучин Jason Mraz - ийн I`m Yours дууг укулэлэ гэдэг жижигхэн гитар хөгжмөөр тоглож, дуулж байгаа. Хэдийгээр яг сайн дуулж чадахгүй ч үнэхээр авъяастай бяцхан хүү байна. Таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Сонирхолтой видеонууд булангаараа та бүхэндээ нэгэн маш хөгжилтэй гэмээр бичлэгийг шууд үзэхээр хүргэж байна. Уг бичлэгт хятад залуучууд бололтой 2 гар интернэт кафед дээх нь Funk Beat хамтлаг монголчилж дуулж байсан Why хэмээх дууг ам барьж дуулж байгаа гарна. Үнэхээр инээдтэй санагдлаа. Жүжиглэх, ам барих тал дээр бол ярих юм алга. Та бүхэн өөрсдөө хараад нэг үзээрэй.